Бидний уриа
“Харилцагчийн амжилт- Бидний амжилтын баталгаа”

Эрхэм зорилго
Бидний эрхэм зорилго бол жижиг, дунд бизнeс эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд тэдний хvсэл сонирхолд нийцсэн, уян хатан, тvргэн шуурхай, найдвартай, санхvvгийн vйлчилгээг vзvvлэх замаар Монгол улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.

Ойрын 5 жилийн зорилт
Монголын банк, санхvvгийн зах зээлд тооны болон чанарын өсөлтөөрөө тэргvvлэх байр суурь бvхий Банк Бус Санхvvгийн Байгууллага болох

Эрхлэх vйл ажиллагаа

• Зээл
• Итгэлцэл

Захирлын мэндчилгээ

"Газар партнерс" Банк Бус Санхvvгийн Байгууллагын эрхэм харилцагч, дэмжигч, хамтран ажилладаг иргэд, байгууллага, хамт олон та бvхний энэ өдрийн тvмэн амар амгаланг айлтгая.

Манай ББСБ нь 2004 оны 8–р сарын 09–нд Монгол Банкнаас Банк Бус Санхvvгийн vйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван Улаанбаатар хотноо vvсэн байгуулагдсанаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад санхvvгийн vйлчилгээг тvргэн шуурхай, ил тод нээлттэй зарчмаар хvргэж ирсэн билээ.

Бид 2008 оны жилийн эцсийн байдлаар давхардсан тоогоор 500 гаруй иргэд, аж ахуйн нэгжид нийт 10 гаруй тэрбум төгрөгийн зээл олгож уг зээлээрээ дамжуулан 1000 гаруй ажлын байр бий болгоод байгаа бөгөөд зээлийн эргэн төлөгдөлт 97-98 хувьтай байна.

Тус ББСБ нь 2004-2008 онд улсын төсөвт 100 орчим сая төгрөгийн татвар төлж "Найдвартай татвар төлөгч" өргөмжлөл авлаа. Мөн Монгол Улсын Засгийн Газар, МvХАvТ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг vнэлэн тус ББСБ-ыг ТОП-5 ББСБ-ын нэгээр 2005-2008 онуудад 4 жил дараалан тодруулсан нь харилцагч та бидний хамтын ажиллагааны vр дvн юм.

Бид харилцан ашигтай, хамтран ажиллахыг хvсч байгаа хэн бvхнийг манай байгууллагаас vзvvлэх санхvvгийн vйлчилгээнд хамрагдан, олз ашгаа нэмэгдvvлэхийг урьж байна.

Бидний vйл ажиллагаанд өндөр итгэл найдвар, урам зориг өгөн хамтран ажилладаг иргэд, байгууллага хамт олон та бvхэнд гvн талархал илэрхийлэхийн сацуу бидний цаашдын хамтын ажиллагаа илvv vр дvнтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшvvлье.

Та бvхнийг гvнээ хvндэтгэсэн,
Гvйцэтгэх захирал

Б.Машбат*

*Б.Машбат 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2003-2005 онд Голландын Маастрихтын Менежментийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг тус тус хамгаалсан. 1998-2004 онд Худалдаа, Хөгжлийн банкинд зээлийн эдийн засагч, зээлийн эрсдлийн удирдлагын ахлах шинжээч, газрын захирлаар ажиллаж байсан. 2004 оноос тус ББСБ-ын Гvйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мэргэжлийн чиглэлээр АНУ, Япон, Энэтхэг, Тайланд улсуудад сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлvvлсэн. Монголын Банк Бус Санхvvгийн Байгууллагуудын Холбоо, МvХАvТ-ын дэргэдэх Бичил, санхvvгийн байгууллагуудын зөвлөл, Монголын банкируудын холбоо, Жи-Си-Ай капитал Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишvvний сонгуультай. Эхнэр 2 хvvхдийн хамт амьдардаг.
 
© 2004 . All rights reserved. ECM company. Internet technology, software development company